Japan Foundation Test for Basic Japanese (JFT-Basic) шалгалтын нөхцөл, нөхцөл
Шаардлага хангасан байдал
"Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт" (цаашид "тус шалгалт" гэх.)-ыг дараах хүмүүс өгөх боломжтой.
(1) Төрөлх хэл нь япон хэл биш байх.
(2) Хэрэв та Индонезийн иргэншилтэй бол, барууны он тооллын (аргын тоолол) хаунлигаар шалгалтын өдөр 18 ба түүнээс дээш настай байх.
(3) Хэрэв та Мьянмарын иргэншилтэй бол, барууны он тооллын (аргын тоолол) хаунлигаар шалгалтын өдөр 17 ба түүнээс дээш настай байх.
(4) Японд шалгалт өгөх тохиолдолд, дээрх (1)~(3)-аас гадна Японд оршин суух статустай байх шаардлагатай. (Богино хугацааны оршин суух статустай байж болно).
Шалгалтын бүртгэлд зориулж өгсөн мэдээлэл, шалгалтын оноо болон бусад мэдээллийн ашиглалт
- Япон сан нь “тус шалгалт”-нд бүртгүүлэхээр ирүүлсэн хувийн мэдээллийг Япон улсын хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, удирдамжид нийцүүлэн, зөвхөн энэхүү шалгалттай холбоотой зүйлд ашиглах болно. Япон сан нь шалгалтын бүртгэлд болон шалгалтын оноонд зориулж ирүүлсэн мэдээлэл гэх мэт янз бүрийн мэдээллийг энэхүү шалгалттай холбоотой статистикийн дүн шинжилгээ, судалгаа болон сургалтад ашигладаг. Ингэхдээ хувь хүнийг таних боломжгүй байдлаар ашигладаг. Япон сан нь өргөдөл гаргасан хүмүүсийн хувийн мэдээллийг тухайн хувь хүнийг таних боломжтой байдлаар, санаатайгаар гуравдагч талд задруулдаггүй. Гэхдээ энэ нь дараах гурван онцгой тохиолдолд үл хамаарна.
- Хуулийн үндэслэлээр тухайн мэдээллийг гаргаж өгөхийг шаардсан байх нөхцөлд
- Мэдээллээр хангаж өгөх зөвшөөрлийг мэдээлэл өгөгчөөс урьдчилж авсан байх нөхцөлд
- Гэрээт байгууллагуудад, өөрөөр хэлбэл Япон сангаас цуглуулсан мэдээллийг боловсруулах ажлыг хүлээж авсан байгууллагуудад тухайн ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах хүрээнд мэдээллийг өгөх нөхцөлд
- Энэхүү шалгалтад бүртгүүлэх зорилгоор ирүүлсэн хувийн мэдээллийг ашиглах зорилгын талаар мэдэгдэл хүлээн авах, мэдээллийг задруулах, агуулгыг өөрчлөх, мэдээлэл нэмэх ба хасах, мэдээллийн ашиглалтыг цуцлах, мэдээллийг арилгах, мэдээллийг гуравдагч талуудад өгөхөөс сэргийлэх хүсэлтийг Япон сангийн хувийн мэдээлэл хамгаалах бодлогыг үндэслэн боловсруулах болно. Олж авсан хувийн мэдээллийг тухайн хувь хүний тогтоосон хил хязгаарын хүрээнд боловсруулах болно.
- Япон сан нь хувийн мэдээлэл боловсруулах ажлын тодорхой хэсгийг аль нэг гэрээлэгч байгуулагад даалгаж өгөх үедээ хувийн мэдээллийг ашиглах зорилгын хүрээнд аюулгүй байдлыг хангаж, удирдах тал дээр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлдэг
- Хэрэв Япон эсвэл тус шалгалтыг явуулж буй улсын засгийн газрын байгууллагаас үүнийг хүсвэл Япон сан нь өргөдөл гаргагчдын хувийн мэдээлэл болон шалгалтын хариуг холбогдох байгууллагад гаргаж өгөх болно.
- Япон эсвэл бусад улсын засгийн газрын эрх бүхий байгуулага, их дээд сургууль гэх мэт боловсролын байгууллага, компани болон бусад байгууллагаас зохих шалтгаанаар энэхүү шалгалтын хариуны мэдэгдэх хуудсанд агуулагаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг лавлавал Япон сан нь тэдгээр хариу өгөх болно.
Биеэ зүй бус байдлаар авч явах
- Энэхүү шалгалтыг явуулах ажлыг дааж авсан гэрээт байгууллагын (Prometric Japan Co., Ltd.) зүгээс шалгалт өгөгчийг биеэ зүй бус байдлаар авч явсан гэж үзвэл эсвэл Япон сангийн зүгээс ямар нэг шалтгаанаар шалгалтын онооны хүчин төгөлдөр байдалд эргэлзвэл тус сан нь дараах арга хэмжээг авах эрхээ хадгалж үлдэнэ. Үүнд: шалгалтыг дахин явуулах, шалгалтын хариуг тэглэж, хүчингүй болгох (үүнд урьд өмнө өгсөн шалгалтууд хамаарна), шалгалт өгөгчид шалгалтын хариуг мэдэгдэхгүй байх ба/эсвэл шалгалт өгөгчид ирээдүйд шалгалтад оролцохыг хориглох гэх мэт. Шалгалтын хариуг тэглэж, хүчингүй болгож зарласан байх тохиолдолд хэрэв аль нэг компани, сургууль, байгууллагаас шалгалтын хариуны талаар лавлавал бид тэд нарт тухайн шалгалтын хариуг хүчингүй болгосон гэж мэдэгдэх болно.
- Японы эсвэл гадаадын захиргааны байгууллага, их дээд сургууль зэрэг боловсролын байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Япон сан нь тухайн шалгалтын хариуны үнэн зөвийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тухайн шалгалт өгөгчийн шалгалтын дүнг хүчингүй болгох ба цаашид энэхүү шалгалт өгөхийг хориглож болзошгүй.
Япон сан нь шалгалт өгөгчид учирсан аливаа хохирол ба/эсвэл шалгалтыг дахин явуулсан, шалгалтын хариуг хүчингүй болгосон, шалгалтын хариуг мэдэгдээгүй, эсвэл ирээдүйд шалгалт өгөхийг хориглосонтой зэрэгтэй холбоотой аливаа гомдлыг огт хариуцахгүй.
Хүчин төгөлдөр болох огноо: 2019 оны 3-р сарын 20
Шинэчилсэн огноо: 2019 оны 9-р сарын 20
Шинэчилсэн огноо: 2021 оны 2-р сарын 1
Шинэчилсэн огноо: 2024 оны 4-р сарын 1